Супер од Kobe Bryant охинтойгоо ослоор өөд болжээ

Супер од Kobe Bryant охинтойгоо ослоор өөд болжээ

 

С.САРУУЛ

NBA-гийн супер од Kobe Bryant нисдэг тэрэгний ослоор өөд болсныг Калифорнийн албаныхан мэдэгдлээ. Түүний сууж явсан нисдэг тэрэг өнгөрсөн бямба гаригт Лос Анжелес хотын ойролцоо Calabasas-т осолдож дэлбэрсэн байна. Нисдэг тэргэнд таван хүний байсны дотор 41 настай сагсан бөмбөгийн од болон түүний 13 настай охин явжээ.

Kobe Bryant Los Angeles Lakers багт 1996 оноос хойш 20 жил тоглохдоо түүхэн дээд олон амжилтын эзэн болсон юм. Тухайлбал, 33000 оноогоор түүхэнд бичигдэж байв. Kobe Bryant-ийг NBA-ийн домог Майкл Жордантой зүйрлэдэг. Тэрээр 2016 онд спортоосоо зодог тайлсан юм.

АНУ-ын нисэх хүчнийхэн ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна.

Эх сурвалж: www.polit.mn