Гуравдугаар сарын нэгнийг хүртэл хил хаахаар боллоо

Гуравдугаар сарын нэгнийг хүртэл хил хаахаар боллоо

МУ-ын Засгийн Газар ирэх сарын нэгнийг хүртэл хил хаах асуудлыг яг одоо хэлэлцэж байна. Ингэхдээ хилийг хэсэгчлэх хаах санал дэвшүүлж байгаа ба ихэнх гишүүд санал нэгджээ. Урд болон гуравдагч хөршийн иргэдийн 2020.03.01 хүртэл хугацаанд хэсэгчилж хаасан боомтуудаар нэвтрүүлэхгүй байхаар түр зохицуулалт хийх бололтой.

Мөн БНХАУ-ын Үхань хотод байгаа 31 оюутныг МИАТ компанийн тусгай үүргийн онгоцоор авчрах хүсэлтийг Хятадын талаас зөвшөөрсөн тул иргэдээ авчрах, эх орондоо ирснийх нь дараа аюулгүй байдал, тусгаарлалтыг хэрхэн хийх талаар ярилцах аж.

Монголоос МИАТ компанийн тусгай үүргийн онгоцыг маргааш буюу хоёрдугаар сарын 1-нд БНХАУ руу нисгэж, оюутнуудыг авчрахаар төлөвлөөд байгаа гэнэ.