Хаягдсан балгас болсон “Цагаан хад” сууринг хөгжүүлэх үү, хөсөр хаях уу?

 

Хаягдсан балгас болсон “Цагаан хад” сууринг хөгжүүлэх үү, хөсөр хаях уу?

 

Гашуун сухайт хилийн боомт буюу Цагаан хад орчим. Үүнийг дагаад 10 мянга гаруй жолооч, байнгын болон явуулын иргэд нийт 15 000 гаруй хүн Цагаан хад суурьшлын бүсэд ажиллаж амьдарч байна. Олон жилийн тэртээд Цагаан хадад зэрэглээтэн харагддаг байсан уг газар өдгөө "хар хад” болон хувирч, алсаас манантсан хар утаа, тоос үзэгдэх болжээ. Тэнд байгаа иргэд цахилгаангүй, балар эртний хүн шиг амьдарч байна. Усанд орох талаар яриад ч хэрэггүй.

Уг нь Цагаан хадыг цахилгаанаар хангах төсөл олон жил яригдаж байгаа ч ажил бололгүй өдийг хүрчээ. Жолооч нар болон тэдний ар гэрийнхэн төр засгаас бодит шийдэл хүлээж цөхөрчээ. Арга ч үгүй биз. Хааяа төрийн том өндөрлөгүүд, салбарын сайд дарга нар нь "бодит байдалтай танилцаж байна” гэх нэрийн дор хүрэлцэн очиж, жолооч нарт хайр зарлаад, гоё сайхан амлалт өгөөд буцдаг гэсэн. Бидний хэлдгээр ёстой нөгөө "хошгоруулчихаад” буцдаг, сүүлдээ энэ байдал нь  хэвийн үзэгдэл болсон гэх.  Очер дугаараа хүлээсэн, залхсан жолооч нарын дунд архидалт газар авч, гэмт хэрэг "гаарч” байна.

Монголын Цагаан хад, Хятадын Ганц модны боомт өдөр, шөнө шиг ялгаатай. Уг нь бүтээгдэхүүнээ зарж байгаа тал нь илүү хөгжих ёстой. Гэтэл авч байгаа тал нь хөгжөөд байдаг. Хаяанд нь байгаа байгалийн баялаг өнөөдрийг хүртэл энэ газарт үр өгөөжөө өгсөнгүй, цаашдаа ч өгөх эсэх нь эргэлзээтэй. Үнэндээ ирээдүйгүй болсон гэхэд буруудахгүй байх. Зүгээр л хэдэн "халтар жолооч”-тойгоо хамт хаягдсан балгас болжээ.  Цагаан хад орчим энэ чигээрээ удвал тэнд өнөөдрийнхөөс ч илүү аймшигт дүр зураг хүлээж байгааг үгүйсгэхгүй.  Ирээдүйгүй болсон орхигдсон энэ боомтыг татан буулгаж, Бичигт, Шивээ овоо, Ханги зэрэг бусад ачаалал багатай боомтууддаа ачааллаа хуваая! Шивээ овоо, Бичигт, Ханги зэрэг нүүрс тээвэр хийж буй уурхай боомтууд өндөр цалин урамшууллаар тус бүр 200-300 машиныг  татахад л Таван толгой-Гашуунсухайтын  машины ачаалал эрс буураад ирнэ. Хятадын талаас өдөрт 400-500 машин хилээр оруулж байгаа нөхцөлд 3000 орчим машин одоогийн шууд уртын уртаараа явж байсан ч болохоор байгааг тэндэхийн тогоонд алба хашдаг олон хүн хэлж байсан. Гашуунсухайтыг чиглэсэн авто замтай зэрэгцэн орших энэ сууринг хөгжүүлэх үү, эсвэл хөсөр хаях уу гэсэн асуултын хариуг олон хүн хүлээж буй нь лавтай. Хөгжүүлнэ гэж олон ч жил хошгорууллаа. Хөгжүүлэхгүй бол бусад боомтууддаа анхаарлаа хандуулж, Цагаан хадыг татан буулгая!.

ЭХ СУРВАЛЖ: BOLOD.MN, У.МАНДАХ

12562 12561 12550 12549 12536